Дорнод аймагт согтууруулах ундаа худалдахыг хориглосон хугацааг 7 хоногоор сунгажээ

Дорнод аймагт согтууруулах ундаа худалдахыг хориглосон хугацааг 7 хоногоор сунгажээ

Дорнод аймагт аймагт согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон хугацааг долоон хоногоор сунгажээ. Тодруулбал, Аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын А/539 дүгээр захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон хугацааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан байна.