Морьдыг хулгайлж, турааж алсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Морьдыг хулгайлж, турааж алсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Өчигдөр цахим орчинд “Ардын жиргээч” гэх хаягтай иргэн “гурван адуу хулгайлаад модонд уяад явж. Ойролцоо байсан цагдаагийн постноос болоод этгээдүүд адууг очиж авч чадалгүй байсаар турааж алсан байна. Нэг морины ногт нь мултарч амь гарч, хоёр нь уясан зулзаган моднуудын хальсыг дуустал идэж, зэс амгай нь салж унажээ. Хазаарыг нь таньсан” хэмээн мэдээлж, олон хүний дургүйцлийг төрүүлээд байна. Тус хэрэг нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт гарсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн албанаас мэдээлжээ.