Үзүүлэх тоглолт хийж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролдсон уу

Үзүүлэх тоглолт хийж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролдсон уу

Хөл хорионы энэ үед иргэдийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө зарим талаар зөрчигдөж байгаа гэж үзэж болно. 

Тухайлбал, коронавирустай холбоотой худал мэдээлэл нийтэлсэн “39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулах арга хэмжээ авсан бол 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 290 сая гаруй төгрөгөөр торгох арга хэмжээг авсан" гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. 

Тэгвэл өчигдөр /2020.12.03/ орой “Коронавирусийн халдвартай иргэн зугтлаа” гэсэн утгатай зураг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан юм. 

Учир нь тус 49 настай иргэн Б-ын Сэлэнгэ аймагт амьдардаг айлынх нь гэр бүлийн гишүүдээс халдвар илэрч, тэднийг ХӨСҮТ рүү тээвэрлэх үед тэрээр зугтсан гэж буй юм. Ингээд түүнийг хуулийн байгууллагын алба хаагчид зогсоон, хамгаалах хувцас өмсгөж, урт саваа зүйлээр саатуулж буй зураг нийтлэгдсэн юм. Мэдээж энэхүү зургийг энгийн иргэн аваад хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөөгүй нь лавтай. Харин зарим иргэд үүнийг нэлээдгүй шүүмжилж, энэхүү зурагт мэдээллээрээ нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролдож байна гэж УОК-ыг шүүмжилж буй юм.