Үүрэг гүйцэтгэж байсан замын цагдааг мөргөж, гэмтээжээ

Үүрэг гүйцэтгэж байсан замын цагдааг мөргөж, гэмтээжээ

Энэ сарын 2-нд Чингэлтэй дүүрэг, “Хүчит шонхор” захын зүүн урд уулзварт зохицуулагч хийж байсан цагдаагийн алба хаагчийг машинаараа мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн харьяалалтай, 28 настай, эрэгтэй Э “Toyota Aqua” маркийн автомашинаар цагдаагийн алба хаагч 29 настай, Г-г мөргөж гэмтээсэн бөгөөд одоогоор алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Хүйтэн сэрүүний улирал эхэлж, халтиргаа гулгаа үүссэн тул жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлаа сахиж, анхаарал болгоомжтой зорчино уу.