Б.Бямбасайханд нэг жил гурван сар, Б.Ариунсанд нэг жилийн ял оноож шийдвэрлэжээ

Б.Бямбасайханд нэг жил гурван сар, Б.Ариунсанд нэг жилийн ял оноож шийдвэрлэжээ

Олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж хэвшсэн “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарт анхан шатны шүүхээс 1,6-4 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл өчигдөр /2020.12.03/ тус хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханд нэг жил гурван сар,  Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанд нэг жилийн хорих ял оноосон байна.

Сонирхуулахад, эдгээр залууст үүрэг өгч, гарын үсэг зуруулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад орон руу яваад өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Иймд нийгмийн зүгээс түүнийг олж ирээд Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг шүүх нь шударга ёсонд нийцнэ гэж буй юм.