М.Энхсайханы дүү М.Чаминцэцэгийг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

М.Энхсайханы дүү М.Чаминцэцэгийг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

Энэ сарын 11 ны өдөр хуралдсан Улсын дээд шүүхийн хуралдаанаар Ерөнхий сайд асан М.Энхсайханд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулаад байсан 4,6 жилийн хорих ялыг 6 сараар бууруулж, 4 жил болгосон билээ. Одоох тэрээр хүүхдийн хориход номын санч хийж, ял эдэлж буй гэж бид саяхан мэдээлсэн билээ.

Учир нь түүнийг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн. Мөн “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  хэргээр буруутгасан юм.

Тэгвэл түүний дүү болох М.Чаминцэцэгийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.

Тус мэдээлэлд М.Чаминцэцэгийг шалгаж буй тул АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ оны аравдугаар сард БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилсон, чөлөөлсөн тушаалын хуулбарыг нотлох баримтын шаардлага хангаж яаралтай илүүлэх тухай албан бичгийг тус яамны ТНБДаргад ирүүлсэн гэжээ.