“Нас барсны гэрчилгээ”-г хуурамчаар үйлдэж иргэдийг хотоос гаргасан тохиолдол гарчээ

“Нас барсны гэрчилгээ”-г хуурамчаар үйлдэж иргэдийг хотоос гаргасан тохиолдол гарчээ

Ирэх арван хоёрдугаар сарын 01 ны өдрийг хүртэл чанга хатуу хөл хорио тогтоогоод байна. Харин Улаанбаатар хотод ирээд орон нутаг руугаа явах боломжгүй болсон 27 мянга гаруй иргэн байна гэж УОК-оос мэдэгдээд буй. Мөн эдгээр иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах түр журам бэлэн болсон. Гэхдээ иргэдийг хотоос гаргах эцсийн шийдвэр гараагүй байна гэж буй. 

Тэгвэл өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газраас иргэн Б, У  нарыг саатуулсан байна. Учир нь эдгээр иргэд “нас барсан иргэний гэрчилгээ”-г хуурамчаар үйлдэж, хөл хорионы улмаас нийслэлд гацаад буй орон нутгийн иргэдийг хотоос гаргасан 6-7 удаагийн үйлдэл нь тогтоогдоод байгаа ажээ. Учир нь эдгээр иргэд олон нийтийн сүлжээнд "хотод гацаад байгаа иргэнд тусална" гэсэн зар тавьж, зарын дагуу холбогдсон хүмүүст 150 мянган төгрөгөөр тус гэрчилгээг борлуулсан байж болзошгүй байгаа ажээ.