Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлч Булган аймгаас Улаанбаатар хотыг чиглэн гарсан иргэн сурагггүй болсон. Тухайн хүнийг хайх ажилд цагдаагийн албан хаагчид ажиллаж байгааг асуухад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өглөө.
“Тэрээр Хялганатаас гарсан иргэний ар гэрийн мэдээлж буйгаар тус иргэнийг Улаанбаатар хот руу чиглэж явсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын алба, Эрүүгийн цагдаагийн алба эрж хайх ажиллагааг явуулж байна гэсэн мэдээг надад сая зурвасаар ирүүллээ. Иргэний явсан зам зургийг гаргаж эрлийн баг ажиллаж байна. Хэрэв Улаанбаатар хотод орж ирсэн бол дэглэм зөрчсөн гэж өөрийгөө мэдээлэхгүй байх талтай. Тиймээс хяналтын камеруудыг шалгаж ажиллаж байна” гэлээ.