Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг НОК-оос хийгээд байна. Энэ хүрээнд 13 төрлийн байгууллагаас и-мэйлээр хүсэлт аваад эхэлжээ. ААН-үүд хүсэлтээ илгээхдээ,
- Хувийн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай ажилчдынхаа автомашины улсын дугаар, марк,
- Тухайн машины зорчих маршрут /жолоочийн гэрээс ажлын газар хүртэлх/
- Байгууллагын регистерийн дугаарыг илгээх шаардлагатай юм байна.
ААН, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран өөр өөр газарт хүсэлтээ илгээх бөгөөд байгууллагын хүсэлтийг үндэслэн QR кодтой зөвшөөрөл олгох юм.