Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцжээ

Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцжээ

Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэлгүй, түүнтэй зүй бус харьцаж байгаа бичлэг хэд хоногийн өмнө цахим орчинд тарсан билээ.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ш.Амармэндийг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэвэр гаргасан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлжээ.