ВИДЕО: Хүний эрхийг цагдаагийн алба хаагчид зөрчөөд байна уу! Х.Нямбаатар сайдаа

ВИДЕО: Хүний эрхийг цагдаагийн алба хаагчид зөрчөөд байна уу! Х.Нямбаатар сайдаа

Ирэх арванхоёрдугаар сарын 01 ны өдрийг хүртэл хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд цагдаа болон дотоодын цэргийн алба хаагчид гудамж талбайд хяналт тавьж байна. Энэ үеэр хууль бус аргаар иргэдийн эрхийг цагдаагийн алба хаагчид зөрчиж байгаа юу гэсэн асуудал гарах болоод байна. 

-ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД “ИРГЭДИЙГ БООЖ УНАГААД, ӨШИГЛӨЖ БОЛНО” ГЭСЭН ЗААЛТ ЯМАР Ч ХУУЛИНД БАЙХГҮЙ ШҮҮ! ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАА-

Тухайлбал, өчигдөр /2020.11.18/ Хан-Уул дүүргийн авто зам дээр иргэн Ц-г саатуулахдаа, түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлийг цагдаагийн  албан хаагчид гаргасан нь олны анхааралд ороод байна. Тэгвэл өнөөдөр “Police” гэсэн бичигтэй автомашины дэргэд цагдаагийн албан хаагч байж болзошгүй этгээд нэгэн иргэний биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд гараад байна.

Иймд энэхүү бичлэгт иргэд “Бүх нийтийн бэлэн байдлын энэ үед хүний эрх зөрчигдөж байна” гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байна. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Цагдаагийн харилцаанд анхаарах зүйл олон байна” гэж гомдол мэдүүлэхэд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Харилцаа хандлагын асуудал дээр тодруулаад эргээд хариу мэдэгдье” гэсэн юм. Иймд жирийн иргэний биед халдаж байгаа иргэн хэрэв цагдаагийн алба хаагч бол тус этгээдийг шалгаж иргэдэд хандан Х.Нямбаатар сайдыг мэдэгдэл хийхийг зарим иргэд шаардаж эхлээд байна. 

Иргэн Ц-ын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргасан уу

Сонирхуулахад, Гамшгаас хамгаалах тухай хуулинд иргэдийн боож унагаад, өшиглөж хөөж болно гэсэн нэг ч заалт байхгүй гэдгийг хууль сахиулах байгууллагын албан хаагчдад сануулъя.

Гамшгийн тухай хууль: 

  • 10.9.2. ...Хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;
  • 10.9.4. ...Хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх.
  • 10.10.Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна.
  • 37.2 Иргэний хүлээх үүрэг
  • 37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
  • 52.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна” гэж заажээ.



Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө