Цагдаагийн албан хаагч руу нулимсан этгээдийг олж, илрүүлэн шалгаж байна

Цагдаагийн албан хаагч руу нулимсан этгээдийг олж, илрүүлэн шалгаж байна

Өчигдөр цагдаагийн алба хаагчын араас нэгэн эмэгтэй амны хаалтаа аван нулимаж байгаа бичлэг цахим орчинд ихээр тарж, хүмүүсийн шүүмжлэлийг хүлээсэн билээ. Тэгвэл тухайн иргэнийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа талаар мэдээллээ. Тус иргэн нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Маршал таун” хотхонд оршин суудаг 41 настай О гэгч болохыг нь тогтоожээ.

Коронавирусийн цар тахлын үед хариуцлага тооцох журмын дагуу тус иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох ёстой. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуу, томуу төст өвчин болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газарт нус, цэр, шүлс, хогоо хаяхгүй, орчныг цэвэрхэн байлгахыг үүрэг болгосон юм.