ВИДЕО: Шаардлага биелүүлээгүй иргэнд цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэсэн үү

ВИДЕО: Шаардлага биелүүлээгүй иргэнд цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэсэн үү

Манай улс ирэх арван хоёрдугаар сарын 01 ны өдрийг хатуу хөл хорио тогтоож, шаардлагагүй бол иргэдийг гэрээс гарахгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэдийг зөвхөн 07:00-10:00 цаг, 17:00-20:00 цагийн хооронд зорчуулах шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл хөл хорионы энэ үед Хан-Уул дүүрэгт цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэнд алба хаагчид хүч хэрэглэж, саатуулсан байж болзошгүй үйл явдал гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн нь автомашинаараа цагдаагийн алба хаагчийг дайрах гэж оролдож, улмаар түүнийг хүч хэрэглэн саатуулсан гэжээ.

Хэрэв тухайн иргэн нь цагдаагийн алба хаагчийн биед халдахыг завдсан нь үнэн бол энэ нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. Харин иргэн ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй байхад нь алба хаагчид хүч хэрэглэсэн бол энэ нь хүний эрхэнд халдсан ноцтой үйлдэл болох юм. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.