Хэнтий аймагт хулгайн замаар очсон иргэдийг 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

Хэнтий аймагт хулгайн замаар очсон иргэдийг 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

Манай улс гамшгийн зэрэглэлээ нэмэгдүүлж Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу 14 хоногийн чанга хатуу хөл хорио тогтоогоод байна. Энэ үеэр хоёр иргэн Хэнтий аймгийн төвөөс 70 километрийн зайд байрлах гэртээ хулгайн замаар очсон, улмаар тэднээс түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан ч, PCR шинжилгээгээр сөрөг гарсан юм. 

Тэгвэл эдгээр иргэдийн талаар Хэнтий аймгийн албаны эх сурвалж хэвлэлд өгсөн тайлбартаа “Эдгээр иргэд хүүхдийн хамт, нийт гурвуулаа явсан. Одоо аймгийн төвөөс 70 километрийн зайд байх гэртээ байгаа. Тэднийг гамшгийн тухай хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож байгаа. Тэд малчин өрх тул мал хэцүүдэх нь гэдэг шалтгаанаар яалт ч үгүй Багануурын постыг тойрч ирсэн гэж байгаа” гэсэн тайлбарыг хэлжээ.