Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.11.17/ “Цар тахлын энэ үед өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй” гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэхүү мэдэгдлээс урьтаж Мах импекст, Талх чихэр гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьцаа эзэмшдэг дотоодын компаниуд бүтээгдэхүүндээ 500, 300 мянган төгрөгийн “тусгай багц” гаргасан байжээ. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрх мэдэгдэлтэй холбогдуулж зарим иргэд “Ерөнхийлөгчийн компаниуд ваучерт хамрагдах нь” гэх хардлагыг илэрхийлж байгаа юм.
Онигоо онигоо!!! Женкогийн 800.000-ын ваучерыг урьдаж түүний Мах Импекс 500.000-ын багц, Талх Чихэр 300.000-ын багцууд гаргацан ч байх шиг# ?гэнээ араа ч манай энхрий хайрт ерөнхийлөгч минь тэгэхгүй байхоо? pic.twitter.com/sOrCqJmcSf
— Nomin (@nomin8092) November 17, 2020
Харин иргэдийн энэхүү хардлага бүхий байр сууринд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Ерөнхийлөгчийн гаргасан иргэдэд нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар дэмжвэл энэхүү хөтөлбөрт Ерөнхийлөгчийн хувьцаа эзэмшдэг болон хамаарал бүхий компаниудыг хамруулахгүй байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хоёр, гурван үйлдвэр хасагдана гэсэн үг” гэж мэдэгджээ.