Улс даяар 14 хоногийн хатуу хөл, хорио тогтоосонтой холбоотойгоор хүнсний зах, дэлгүүрүүдийн үйл ажиллагаанаас бусад үйлчилгээний газрыг хаагаад байгаа билээ.
Тэгвэл Улаанбаатар хотын зарим цэгт тамхины худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглож байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.
Бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай холбогдох дээрх асуудлаар тодруулахад "Хүнсний бүх дэлгүүр, захууд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дэлгүүр тамхи зарах зөвшөөрөлтэй бол зарж болно. Харин тамхины даганасан цэгүүд ажиллахгүй байгаа. Хууль зөрчиж тамхи худалдан борлуулж байсан ч шууд хурааж авахгүй. Зохих журмын дагуу үйл ажиллагаагаа зогсоож, хаахыг л бид анхааруулж хэлнэ. Түүнээс тамхийг хурааж аваагүй" гэлээ.
Архи хорьсон тамхи хорьсон. За тэгээд гарцгаа гарцгаа ?
— Р.Грузин. ?.??☮️®️ (@KaktusOrkhoo2) November 17, 2020
Тамхины худалдааг хаалаа. 90 ээд оны эхээр хүмүүс тамхигүй болж хөвөн ороож татан уушги нь цоорч байсныг мартсан бололтой pic.twitter.com/KezW9q5Oi3
— Амараа бариач (@Amaraa77889) November 17, 2020