Иргэн Г.Загдаад 6 жил 2 сар, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноожээ

Иргэн Г.Загдаад 6 жил 2 сар, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноожээ

“Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод байсан юм.

Тэгвэл шүүх хуралдаан өнөөдөр/2020.11.17/ дуусаж, иргэн Г.Загдаад зургаан жил 2 сар, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг оногдуулжээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх,

-2.6-д зааснаар хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх,

-11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн", 

мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар "хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн",

-11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар "хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Г.Амарсайханыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн тул тус тус яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцсон байна.




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө