Дархан-Уул аймагт халдвар илэрч, нэг өдрийн тэг зогсолт хийх шийдвэр гаргалаа

Дархан-Уул аймагт халдвар илэрч, нэг өдрийн тэг зогсолт хийх шийдвэр гаргалаа

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийж, МҮОНТ шууд дамжуулав. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 00:26 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд яаралтай хариу арга хэмжээг авч ХӨСҮТ рүү шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Орон нутагт үүссэн энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан нэг болон дам хавьтлын байршлыг тогтоох шаардлагатай гэж үзэн өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 18-ны 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд бүрэн зогсолт хийхээр болсон" гэв.

Тус аймгийн нийт хүн амд тандалтын шинжилгээг хийж эхэлжээ. Тэр дундаа олон хүнтэй харилцдаг ажилтан, алба хаагчид буюу багш ажилтнууд, мэргэжлийн анги албадууд болон худалдаа үйлчилгээ эрхлэгч зэрэг 10,302 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн талаар албаныхаан мэдээллээ. Одоогоор сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 60 гаруй хүнийг тусгаарлаад байна.