Б.Баатархүү: Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг илрүүлээд байна

Б.Баатархүү: Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг илрүүлээд байна

ЭМЯ-ны 17:00 цагийн мэдээллээр ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр “Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэн одоогоор бүртгэгдсэн. Тодруулбал, Дундговь, Хэнтий, Ховд, Баянхонгор зэрэг аймгууд руу явж байсан хүнс тээврийн машинд нуугдан сууж явсан иргэдийг илрүүлэн, зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авсан. Мөн цахим сүлжээнд цагдаагийн албан хаагчтай зүй бусаар харьцаж буй бичлэг тархсан. Энэхүү иргэн нь 1982 онд төрсөн н.Амармэнд гэх хүн бөгөөд мөн хариуцлага тооцож, зөрчлийн тухай хуулиар торгосон.

Хөл хорионы өдрүүдэд цахим орчинд мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах зар оруулах зэрэг зөрчил гаргасан этгээдүүдийг мөн илрүүлэн, зөрчлийн хуулиар торгох шийдвэр гаргаад байна. Үүнээс гадна иргэд өөрийн тээврийн хэрэгслээрээ архи, согтууруулах ундаа зарж, борлуулсан зөрчил бүртгэгдсэн. Тиймээс онцгой нөхцөл байдалд иргэдийг ухамсартай байж, худал мэдээлэл тараах, зүй бус үйлдэл хийхгүй байхыг онцгойлон хүсэж байна хэмээн мэдээлээ.