Ховд аймаг руу арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэж явсан машиныг саатуулжээ

Ховд аймаг руу арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэж явсан машиныг саатуулжээ

Монгол Улсад Covid-19 гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.

Хорио цээрийн энэ цаг үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчлийг өчигдөр (2020.11.15) тус аймгийн онцгой байдлын газраас мэдээлжээ.

Дээрх иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт дор Жаргалт сум руу хүргэн, тус сумын Цамбагарав багийн Цагаан уул сувиллын газарт тусгаарлаж, Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авч ажиллаж буй юм байна.