Генерал Б.Доржийн мөрдсийг дуурайлгаж хийгээд “Ebay” дээр 2500 ам.долларт үнэлэн тавьжээ

Генерал Б.Доржийн мөрдсийг дуурайлгаж хийгээд “Ebay” дээр 2500 ам.долларт үнэлэн тавьжээ

Америкийн үндэстэн дамнасан цахим худалдааны корпорацын “Ebay” вэбсайтад Армийн генерал Д.Доржийн мөрдсийг 2499 доллараар худалдаалах зар тавигджээ. Тус зарыг Сингапур улсад оршин суугч иргэн хоёр хоногийн өмнө байрлуулсан байна. Мөрдөсний арын хэсэг крилл үсгээр “А/2 погон Дорж...Нэгдүгээр сар” хэмээн гараар бичсэн бөгөөд тайлбар хэсэгт “Монгол Улсын Маршал Адмиралын мөрдөс” хэмээн бичжээ.

Энэ талаар Б.Дорж генералын гэр бүлээс тодруулахад  “Ebay дээр тавигдсан мөрдөс хуурамч бөгөөд жинхэнэ мөрдөс нь зээ охинд бий” гэлээ.

Батын Дорж генерал нь1914 оны есдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн бөгөөд БНМАУ-ын Улсын баатар, анхны Армийн Генерал (1971 онд), цэргийн зүтгэлтэн, улс төрч, элчин сайд зэрэг улсын хүндтэй ажлыг нэр төртэйгээр биелүүлж явсан хүн юм. Тэрээр БНМАУ-ын 

  • -АИХТ-ийн 1974 оны 253 дугаар зарлигаар Улсын баатар цол
  • -Сүхбаатарын одон 2 удаа
  • -Байлдааны гавьяаны улаан тугийн одон 2 удаа
  • -Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • -Алтангадас одон 2 удаа
  • -Хүндэт хилчин
  • -Байлдааны ба ойн медалиуд,

Гадаад Орны

  • -ЗХУ-ын Лениний одон
  • -ЗХУ-ын Улаан Тугийн одон
  • -ЗХУ-ын Эх орны дайны 2-р одон
  • -БНБАУ-ын Улаан тугийн одон
  • -Югославын улаан тугийн
  • -БНАСЧУ-ын улаан таван хошуу одон болон бусад медалиудаар шагнагджээ.

БНМАУ-ын Ардын Армийн цол

  • -1944 онд анхны хошууч генералуудын нэг
  • -1956 онд дэслэгч генерал
  • -1969 онд хурандаа генерал
  • -1971 онд анхны армийн генерал цолыг тус тус хүртэж байжээ.

"Ebay" дээр тавигдсан зураг