“Ланд круйзер-80” маркийн автомашин онхолдож, жолооч нь нас баржээ

“Ланд круйзер-80” маркийн автомашин онхолдож, жолооч нь нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд /2020.11.14-2020.11.15/ зам тээврийн ослын 63 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нэг хүн бэртсэн бол орон нутагт нэг хүн амиа алджээ.  Тодруулбал,

Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул сумын хоёрдугаар багт Орхимжийн булан гэх газарт Toyota-Landcruiser-80 загварын автомашин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Ц нь нас баржээ.

Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 17, орон нутагт 14 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг цагдаагийн алба хаагчид сануулж байна.