Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор архи согтууруулах ундаа худалдахыг хориглоод буй. Гэсэн ч өчигдөр /2020.11.15/ цагдаагийн албан хаагчид 77 хүнийг эрүүлжүүлэх үйлчилгээнд хамруулжээ. 24 цагийн хугацаанд илэрсэн гомдол зөрчлийг тодруулбал,
-Нийт гомдол, мэдээлэл-702
-Зөрчил-256
-Эрүүлжүүлсэн-77
-Гэр бүлийн хүчирхийлэл-53
Мөн гэмт хэргийн шинжтэй
-Согтуугаар автомашин жолоодсон-17
-Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-44
-Хулгайлах-9
-Хүний биед халдах-13
-Оршин суугчдын ая тухтай байдал алдагдуулах-26 зөрчил тус тус гарчээ.