Иргэд хүнс тээврийн машинд нуугдаж зорчих тохиолдлууд гарчээ

Иргэд хүнс тээврийн машинд нуугдаж зорчих тохиолдлууд гарчээ

Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл  хорио тогтоох  шийдвэр гаргасантай холбоотойгоор хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Харин иргэд үүнтэй холбоотойгоор хүнс тээврийн машинд нуугдаж суун зорчих тохиолдлууд гарчээ.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Хүнсний тээврийн машинд иргэд нууцаар зорчих тохиолдол гарч байна. Ийм эрсдэлтэй үйлдэл битгий хийгээч гэж уриалах байна” хэмээн хэллээ.

УОК-ын мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар хотод ирж гацсан орон нутгийн иргэдийн талаар “Хувиараа нийслэлд гацсан олон иргэн байна. Ойрын болон дам хавьтлыг бүрэн эцэслэж хараахан чадаагүй байна. Иргэд маань хүлээцтэй хандах хэрэгтэй.  Энэ хүмүүсийг нэг аймаг руу явуучихдаг. Гэтэл ойрын хавьтлын хүн байвал тухайн аймагт дахин хөл хорио тогтоох шаардлага үүснэ.Халдвар хумисны дараа орон нутгийн иргэдээ хотоос гаргах тал дээр санал боловсруулж байна. Гэтэл эхний шинжилгээгээр батлагдахгүй бол яах вэ гэдэг асуудал бий. Эдгээр асуудал дээр ажиллаж байна. Бид ойлгож байгаа" хэмээн мэдээлсэн юм.