ШӨХТГ-ын шаардлагын дагуу НВЦ өсгөсөн “өндөг”-ний үнийг буулгаж буйгаа мэдэгджээ

ШӨХТГ-ын шаардлагын дагуу НВЦ өсгөсөн “өндөг”-ний үнийг буулгаж буйгаа мэдэгджээ

Манай улс гамшгийн зэрэглэлээ нэмэгдүүлж, хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна гэж иргэд шүүмжилж буй. Мөн энэхүү үнийн зохиомол өсөлтөд ШӨХТГ, Цагдаагийн байгууллагаас тогтмол шалгалт хийж, холбогдох хууль зөрчсөн хувь хүн, аж ахуй нэгжүүдийг торгох хүртэл арга хэмжээ авч байгаа билээ. 

Тэгвэл ШӨХТГ-аас өнөөдөр “өндөг”-ний үнээ нэмэгдүүлсэн НВЦ Трейдинг ХХК-д шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад, “НВЦ Трейдинг ХХК-ийн захирлын 2020 онй 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/008 дугаартай “Үнэ өөрчлөх нийлүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө нь мөрдөж байсан үнийг 2020 онй 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн мөрдөж үнийг буулгах”… гэжээ.  Харин ШӨХТГ-ын тус шаардлагын дагуу НВЦ Трейдинг ХХК үнэ өөрчлөх тушаалаа хүчингүй болгох тухай албан тоот гарснаа тус газарт илгээсэн байна. 

ШӨХТГ-ын албан тоот

НВЦ Трейдинг ХХК-ийн албан тоот