Хүндэтгэх шалтгаангүй 432, согтуу таван иргэнийг гэр лүү нь буцаажээ

Хүндэтгэх шалтгаангүй 432, согтуу таван иргэнийг гэр лүү нь буцаажээ

"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас өнөөдөр өглөөний 07:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид 6564 иргэний явах чиглэл болон бичиг баримтыг шалгаж ажиллалаа.

Энэ хооронд хүндэтгэх шалтгаангүй 432 иргэн, бага насны есөн хүүхдийг гэр лүү нь буцааж, амны хаалт зүүгээгүй 16 иргэнд шаардлага тавьж зүүлгэсэн. Мөн бичиг баримтгүй 271, согтуу тав, орон гэргүй нэг иргэнд хууль ёсны шаардлага тавьж ажилласан байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар