Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, арваннэгдүгээр сарын 12-ний өглөөний 06:00 цагаас нийт тав хоногийн хугацаанд улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.
Улмаар улс даяар иргэд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, зайлшгүй шаардлагатай иргэд л гадуур явах боломжтой болсон юм. Өчигдрөөс эхлэн хөл хорионы дэглэмийг чангатгах тушаал өгсөн тул гудамжинд харагдах хүнгүй болж, замын хөдөлгөөн ч эрс багасав. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний осол гарсаар байна. Тухайлбал, замын хөдөлгөөн буурж, түгжрэлгүй болсон ч согтуугаар жолоо барьж гэрлэн дохионы шон мөргөх, чөлөөтэй зам дээр осол гаргаж мөргөлдөх зэрэг зөрчил буурахгүй байгаа юм.