УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани эрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, байгалийн мана чулуу зэргийг нууж хил нэвтрэхийг завджээ

УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани эрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, байгалийн мана чулуу зэргийг нууж хил нэвтрэхийг завджээ

Өчигдөр /2020.11.12/ УИХ-ын нэр бүхий гишүүний эзэмшлийн компанийн автомашин эрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, байгалийн мана чулуу зэргийг хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эзэмшлийн “Гранд мотор” ХХК, “Баянговь транс” ХХК-ийн жолооч нар Гашуунсухайтын боомтоор нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай, 600 кг эрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Дашрамд дурдахад эрвэгэр жирвэгэрүү ургамлыг 1995 оны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг.