Иргэн Д үйлчилгээ авсан тул бүх ТҮЦ машиныг битүүмжлэн хураажээ

Иргэн Д үйлчилгээ авсан тул бүх ТҮЦ машиныг битүүмжлэн хураажээ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор 2020 оны аравдугаар сарын 14-нд орж ирсэн ачаа тээврийн автомашины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн билээ.

Халдвартай иргэдийн мэдээллийг цуглуулах явцад коронавирусний халдвар авсан иргэн Д нь өөрийн явсан маршрут болон уулзсан хүмүүсийн тухай дутуу мэдүүлсэн нь тогтоогдсон юм.

Иргэн Д тусгаарлалтаас гарсныхаа дараа буюу өөрийгөө халдвартай болсныг мэдээгүй үедээ тоглолт үзсэнээс гадна Чингэлтэй дүүргийн Нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж, хурууны хээгээр тодорхойлолт авсан тул өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ТҮЦ машиныг битүүмжлэн хурааж эхлээд байна. Халдварын хавьтлуудыг тогтоох явц үргэлжилж байгаа өдрүүдэд ТҮЦ машины хэрэглээг цаашид эрсдэлтэй гэж үзжээ.

Иргэн Д мөн Сансарын "Си Юү" сүлжээгээр үйлчлүүлж, төлбөрөө бэлэн мөнгөөр өгсөн нь дахин олон тооны хүнд халдвар тараасан байх магадлал бий болгож байна.