Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт орших Улиастай захын урд цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 11-ний өдөр тус багт оршин суух 48 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагч цагдаа, 32 настай М-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн байна.
Улмаар баруун гарын бугалга орчимд, гартаа барьсан модоор 2-3 удаа цохиж, гар утсыг нь эвдэж танхайрчээ. Одоогоор тус хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.