Цахим орчинд согтууруулах ундаа худалдсан 60 этгээдийг илрүүлжээ

Цахим орчинд согтууруулах ундаа худалдсан 60 этгээдийг илрүүлжээ

Монгол Улсад Covid-19  халдвар дотоодод дэгдсэн тул ирэх мягмар гаригийн 06.00 цаг /2020.11.17/ хүртэл тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон билээ.

Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос зөвшөөрсөн 13 байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоосон.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, дээрх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэвч энэхүү хөл хорионы үеэр цахим орчинд согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Тодруулбал, уг хэрэгтэй холбогдуулан 60 этгээдийг шалгаж, хариуцлага тооцохоор болжээ.