Дотоодын цэргийн алба хаагчид Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байна

Дотоодын цэргийн алба хаагчид Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байна

Гамшгийн зэрэглэлийг нэмэгдүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбогдуулж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хяналтад байгаа 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1,100 чиглэлд, машинт эргүүлийн 107 чиглэлд, Цагдаа, дотоодын цэрэг, ДХИС сонсогчид нийт 5,000 гаруй алба хаагч 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж байна гэсэн албаны мэдээлэл байна.

Тодруулбал, иргэдийн бөөгнөрлийг үүсгэхгүй байх, үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон байгууллагууд ажиллаж байгаа эсэхд хяналт тавих, нийгмийн хэв журмыг хамгаалах зэрэг үүрэг чиглэлтэй ажиллаж байгаа ажээ.