Иргэн О.Осоржамаа хэргийн газарт байсан нь тогтоогдсон тул шалгаж байна

Иргэн О.Осоржамаа хэргийн газарт байсан нь тогтоогдсон тул шалгаж байна

Иргэн О.Осоржамаа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хүн амины хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Учир нь энэ сарын 10-нд шилжих шөнө хэсэг хүмүүс муудалцан, зодолдож нэг нь галласан зуух руу унаж нас барсан хэрэг гарсан байдаг.

Энэ хэрэгт тухайн үед хамт байсан хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд О.Осоржамаа хэрэг болсон газарт байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байгаа юм.

Иймд бид тус хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад, “Хэрэг бүртгэл нээгдэж, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өглөө. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн О.Осоржамаагаас тус хэрэгт эхний байдлаар гэрчийн мэдүүлэг авсан байж болзошгүй байна. Хэрэв цаашид шалгах үндэслэлтэй гэж хуулийн байгууллага үзэх юм бол түүнийг үргэлжлүүлэн шалгах ажээ.