Шүүхийн бүх хуралдааныг хойшлуулжээ

Шүүхийн бүх хуралдааныг хойшлуулжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Анхан болон Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нарт зөвлөмж хүргүүлжээ. 

Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, энэ хугацаанд шүүх хуралдаан товлон хуралдуулахгүй байхыг энэ зөвлөмжид дурдсан байна. Гэхдээ шаардлагатай хуралдаанууд болж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Мөн шүүхэд хүлээн авч буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт зэргийг албан ёсны цахим хаяг эсхүл шуудангаар хүлээн авах зайлшгүй шааардлагатай тохиолдолд ажлын цагийн тусгайлсан хуваарь гарган халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж бичгээр хүлээн авах ажлыг зохион байгуулах, хүлээн авах ажилтныг томилон ажиллуулахыг зэргийг зөвлөжээ.