Хөл хориог далимдуулж Багануур ХК ажилчдадаа саван, угаалгын нунтаг тараасан уу

Хөл хориог далимдуулж Багануур ХК ажилчдадаа саван, угаалгын нунтаг тараасан уу

Коронавирусийн халдварыг манай улс дотооддоо алдсан тул өнөөдөр /2020.11.12/-өөс эхлэн тав хоногийн хугацаатай “чанга хатуу хөл хорио” тогтоож, иргэдийн онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. 

Тэгвэл төрийн өмчит Багануур ХК өчигдөр ажилчдадаа энэхүү хөл хориотой холбогдуулж “10 ширхэг барааны саван, 6 кг угаалгын нунтаг” тараасан байж болзошгүй байна. 

Үүнийг зарим иргэд шүүмжилж байгаа юм. Учир нь саяхан Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны мэдээлэл ил болж, тус газрын үр дүнгүй, үрэлгэн гүйлгээг иргэд шүүмжилж буй. Иймд Багануур ХК-ийн тараасан саван, угаалгын нунтгийг иргэд энэ мэт үр дүнгүй худалдан авалт байв уу гэж байгаа юм.