Сэлэнгэ аймгийн Олон улсын худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэг нэг иргэн нь халдвар авсан жолооч Д-ийн нэгдүгээр хавьтагч тул худалдааны төвийг гурван хоногийн хугацаанд хааж, гэр бүлийнхэн болон тухайн иргэнээс шинжилгээ авч тусгаарласан байна.
Шинжилгээний хариу таван цагийн дараа гарах бөгөөд шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байж, амны хаалтаа зүүхийг Сэлэнгэ аймгийн Онцгой Комиссоос анхааруулж байна.