Аавыгаа сахиж байсан иргэн ХӨСҮТ-ийн таван давхараас үсэрч амиа алджээ

Аавыгаа сахиж байсан иргэн ХӨСҮТ-ийн таван давхараас үсэрч амиа алджээ

ОХУ-аас ирээд тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад, гэртээ харьсан иргэнээс болоод түүний эхнэрээс коронавирус илэрч, улс орон даяар Онцгой дэглэмд шилжээд байна.

Мөн түүний тусгаарлагдаж байсан “Энхсаран” гэх амралтын газарт тусгаарлалтад байсан иргэдийг ч өнгөрөгч шөнө Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д нүүлгэн шилжүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү үйл явдалтай зэрэгцэн хүн амины ноцтой хэрэг тус газарт гарсан байна.

Тодруулбал, Өнөөдөр өглөө /2020.11.11/-ний 7 цаг 28 минутад ХСӨҮТ-ийн 5 давхарын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгжээ. Улмаар дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй "У" өндрөөс унаж нас барсан нь тогтоогдсон байна. Тус амь хохирогч тус эмнэлгийн сүрьеэн тасагт  аавыгаа оройн цагаар сахиж сахиур хийдэг байсан байна. Одоо тус хэрэгт Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ. 

Мөн тус иргэн нь коронавирус халдварын улмаас тусгаарлагдаж байсан иргэн биш гэдгийг албаны эх сурвалж тодотголоо.