Өнөөдөр 04 цагт Улсын Онцгой комисс хуралдаж, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурав хоногт зогсоож, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөний энэ хугацаанд хязгаарлаад байна. Учир нь ОХУ-аас ирээд тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад, гэртээ харьсан иргэнээс болоод түүний эхнэрээс коронавирус илрээд байгаа юм.
Иймд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж “Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, уралдаан, аялал зугаалга, сургалт, бүх төрлийн баар, тоглоомын газар, сүм хийд, мөргөлийн газрууд, урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар, спортын арга хэмжээ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагаа”-г зогсоох шийдвэр гаргажээ.