Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдаж байна

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдаж байна

Өнөөдөр 04 цагт Улсын Онцгой комисс хуралдаж, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурав хоногт зогсоож, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөний энэ хугацаанд хязгаарлаад байна. Учир нь ОХУ-аас ирээд тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад, гэртээ харьсан иргэнээс болоод түүний эхнэрээс коронавирус илрээд байгаа юм.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдалд зохих төрийн байгууллагууд шилжиж, бэлэн байдалд ажиллаж байна. Тэгвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдаж байгаа ажээ.