Үнэ хөөрөгдөж байгаа этгээдүүдийг ШӨХТГ, Цагдаагаас шалгаж эхэлжээ

Үнэ хөөрөгдөж байгаа этгээдүүдийг ШӨХТГ, Цагдаагаас шалгаж эхэлжээ

Өнөөдөр 04 цагт Улсын Онцгой комисс хуралдаж, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурав хоногт зогсоож, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөний энэ хугацаанд хязгаарлаад байна. 

Харин энэхүү шийдвэртэй холбогдуулж зарим иргэд хүнсний зах, дэлгүүрт ачаалал үүсгэж, үүнийг дагаад зарим газруудад үнийн хөөрөгдөл үүсгээд байна. 

Иймд ХХААХҮ-н сайд “Хүнсний нөөц хангалттай байгаа хомсдол үүсэхгүй учир дэлгүүр, зах руу яарах хэрэггүй” гэж мэдэгдсэн. Харин зарим худалдаачид чэнжүүд үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэж, иргэдийг бухимдуулж байгаа талаар мэдээлэл ирүүлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ, Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулж эхэлжээ. Мөн Хүнсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо төрийн ордонд хуралдаж байгаа ажээ.