ЦЕГ: Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нээлттэй байгаа

ЦЕГ: Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нээлттэй байгаа

Улсын Онцгой комисс өнөөдөр үүрийн 04:00 цагт яаралтай хуралдаж хөл хорио тогтоон, хязгаарлалт үүсгэх хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан билээ.

Учир нь тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоосон юм.

Ингэхдээ зөвхөн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаасан харин иргэдийг хяналт шалтгалтан дор хот руу оруулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Зарим иргэдийн хувьд мэдээллийг бүрэн гүйцэд ойлгоогүйн улмаас 22-ын товчоогоор явганаар нэвтрэх гэж оролдох, хулгайн зам ашиглан явах зэрэг хүндрэл учруулж байгаа тул УОК-ын гаргасан шийдвэрт тайван хүлээцтэй хандаж, үнэн зөв мэдээлэлд итгэхийг уриалж байна.