“Хархан нүдэн” тоглолттой холбоотойгоор Увс аймагт хөл хорио тогтоолоо

“Хархан нүдэн” тоглолттой холбоотойгоор Увс аймагт хөл хорио тогтоолоо

Коронавирусийн халдвар илэрсэн тээврийн жолооч эхнэрийн хамт энэ сарын 8-нд "UB palace"-т тоглолт үзсэн нь тогтоогдсон билээ. Тус тоглолтыг Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд ихэвчлэн тус сумын иргэд үзсэн байх магадлалтай байна.

Харин тоглолт үзсэн иргэд орон нутагруу буцсан байж болзошгүй тул цагдаа тагнуулын ажилчид тандалт хийхээр болжээ.

Улмаар Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр гурав хоногийн хугацаанд сургууль цэцэрлэг, коллеж, Их дээд сургууль, олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа, сургалт семинар, хурал зөвлөгөөн болон барааны зах, баар, караоке, PC тоглоомын газруудыг хаахаар болсон байна. Мөн халдвар авсан иргэн Д нь тоглолт үзэхдээ хамгийн арын эгнээнд сууж үзсэн нь тогтоогдсон бөгөөд тус иргэнтэй ойр суусан гэх 23 хүнийг олж тусгаарлан шинжилгээ авч байгаа ажээ.