Хүндэтгэлийн хурал болон бусад арга хэмжээг цуцаллаа

Хүндэтгэлийн хурал болон бусад арга хэмжээг цуцаллаа

Коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан хийхээр зарласан Хүндэтгэлийн хуралдаан болон бусад арга хэмжээ түр хугацаагаар хойшлогдлоо.

Монгол Улс байнгын парламентын 30 жилийн ой болж байгаатай холбоотойгоор өнөөдөр /2020.11.11/ 13.00 цагт Хүндэтгэлийн хуралдааныг товлож, хуралдуулахаар болоод байсан билээ.