ВИДЕО: Ковидын талаар “төөрөгдүүлэх” мэдэгдэл хийж, хууль зөрчсөн Ж.Амгаланг ажлаас нь чөлөөлөх үү

ВИДЕО: Ковидын талаар “төөрөгдүүлэх” мэдэгдэл хийж, хууль зөрчсөн Ж.Амгаланг ажлаас нь чөлөөлөх үү

Улсын онцгой комиссын гишүүн, Цагдаагийн хурандаа гэхээр хууль үйлчлэхгүй байна гэж байхгүй ээ, хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. 

-КОРОНАВИРУС САЛХИАР ХАЛДВАРЛАДАГ БОЛСОН УУ-

Учир нь, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан саяхан Коронавирус цар тахлын талаар мэдээлэл хийх үеэрээ “ОХУ-ын нутаг дэвсгэр, манай хил залгаа байгаа газар дээр нөхцөл байдал тун хүнд байна. Монгол орны цаг уурын амьсгалаар, салхи дандаа хойноосоо байгаа учраас бидэнд бас бодож тооцох, сэргийлэх юмнууд маш их байгаа учраас энийг дахин Улсын онцгой комисс /УОК/-д танилцуулж тодорхой шийдвэр гаргана” гэж мэдэгдсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. 

Гэтэл, Коронавирус цар тахлын энэ үед эрсдэлээс хамгаалахын тулд хүн хооронд 1.2 метр зай барих, амны хаалт зүүж, ариутгалын бодис хэрэглэхэд халдвараас сэргийлж чадна гэж мэргэжлийн байгууллагууд зөвлөж буй. 

-ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ЧИНЬ ЗӨРЧӨӨД БАЙГАА ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.АМГАЛАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ Х.НЯМБААТАР САЙДАА-

Гэтэл хууль сахиулах байгууллагын хурандаа нь нийгэмд төөрөгдүүлэх мэдээ цацаж хуулиа зөрчөөд, хээв нэг олны өмнө сууж байна. Учир нь “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 9.13-д Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэсэн заалт бий. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сонирхуулахад, энэхүү хуулийн төслийг  Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьж, батлуулсан юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Иймд салбарын сайдынхаа өргөн барьж, батлуулсан хуулийн 9.13 дахь заалтыг Хууль зүйн яамны харьяа ЦЕГ-ын хурандаа Ж.Амгалан зөрчиж, иргэдэд төөрөгдүүлсэн мэдэгдэл хийгээд сууж байна. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэдгийг дахин сануулъя. Иймд хууль зөрчсөн хурандаа Ж.Амгаланд ямар хариуцлага тооцох вэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нараас асуух үлдлээ. 

Энд нэг зүйлийг сануулахад, Цар тахлын энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагууд дотоодод үүсээд байгаа коронавирусийн талаарх мэдээллийг нийтлэхдээ зөвхөн ЭМЯ, УОК-ын мэдээллийг л эх сурвалжаа болгож хуулиа сахин биелүүлж байгаа шүү гэдгийг сануулъя. 

Цагдаагийн хурандаа Ж.Амгаланд хариуцлага тооцох нь зөв үү

Нийт: 17 саналтай