“Гадаад харилцааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэх хуурамч үнэмлэхтэй Б-г шалгаж эхэлжээ

“Гадаад харилцааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэх хуурамч үнэмлэхтэй Б-г шалгаж эхэлжээ

Манай улсын иргэн Г.Барс гэгч нь энэ оны есдүгээр сард Унгар улс руу зорчихдоо “Гадаад харилцааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэсэн үнэмлэхтэй явсан тул тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан Монгол улсаас Унгар улсад суугаа ЭСЯ-нд мэдэгдэж, тус иргэн нь ийм үнэмлэх эзэмшдэг эсэх талаар лавласан байна. 

Учир нь “Гадаад харилцааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэх үнэмлэх манай улсад байдаггүй бөгөөд тус бичиг баримтыг иргэн Г.Барс нь хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байгаа ажээ. 

Иймд иргэн Г.Барсын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь холбогдох хуулийн дагуу шалгаж, мөн 2019 онд Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн олгосон албан паспортыг нь хүчингүй болгох шийдвэр гаргажээ. 

ГХЯ-ны албан бичиг