Хоёр жилийн өмнө НИТХ-аас “Хангарьд” ордны барилгыг хувьчлах тухай шийдвэр гаргасан билээ. Тэгвэл саяхан Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас тус барилгыг ирэх сарын 20-нд дуудлага худалдаанд оруулах болсныг албан ёсоор зарласан юм.
Тэгвэл дуудлага худалдааны анхны үнэ 43.4 тэрбум төгрөг байх бөгөөд уг үнэлгээг мэргэжлийн эрх бүхий үнэлгээний компаниудын нэг “БЭСГЭ” ХХК хийсэн байдаг.
Тэгвэл энэ сарын 20-ны өдөр болох байсан Хангарьд ордны барилгыг хувьчлах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа гэж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас өнөөдөр мэдээллээ. Харин ямар шалтгааны улмаас тус барилгын хувьчлалыг хойшлуулсан тодорхойгүй байна.