Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Цагдаа нар БНХАУ-ын иргэдийг хараа хяналтгүйгээр монгол улсын хилээр нэвтрүүлж байна гэх мэдээллийг нэр бүхий хоёр иргэн автомашинаараа дагаж, facebook орчинд шууд дамжуулалт хийж, иргэдэд хүргэсэн. Тэгвэл тус мэдээллийг олон нийтэд тараасан хоёр иргэнийг Цагдаагийн байгууллагаас хэрэг нээж, шалгаж байгаа гэсэн албан мэдээлэл бий. Мөн тэдгээр хоёр иргэний нэг болох 1989 онд төрсөн эмэгтэй О-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулаад байгаа ажээ.
2020.11.04-05-нд шилжих шөнө 1989 онд төрсөн эм "О", 1972 онд төрсөн э "Г" нар цахим хуудсаар дамжуулан иргэдэд худал мэдээлэл тарааж, ЦАХ-ийг хэл амаар доромжлон шаардлагыг эсэргүүцэж, ү/а саад учруулсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. pic.twitter.com/VbqG53KXB4
— ??Б.Баатархүү?? (@BuBaatarkhuu) November 6, 2020