Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ энэ сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болжээ. Улмаар бүсгүйн алга болсон тухай дуудлагыг тус сарын 6-ны өдрийн 15:40 цагт тус сумын Цагдаагийн хэлтэст өгсөн байна.
Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 10:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:00 цагт “Идэр”-ийн голын уснаас /гэрээс нь 1 км-ын зайтай, 1 метрийн гүнээс/ А-н цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.