Дэлхийн хаана төөрнө гэж Х.Бадамсүрэн дарга Iridium гар утсыг Эрдэнэт үйлдвэрээр авахуулав

Дэлхийн хаана төөрнө гэж Х.Бадамсүрэн дарга Iridium гар утсыг Эрдэнэт үйлдвэрээр авахуулав

Эрдэнэт үйлдвэрийн мөнгөн гүйлгээг тойрсон асуудал олны анхааралд байна. Учир нь төрийн мөнгө дарга нарын гарын салаагаар хэрхэн үр дүнгүй урсаж байгаагийн нэг тод жишээ гэж иргэд хэлж буй юм. 

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэрэгцээнд сансрын холбооны Iridium гар утсыг 5 сая гаруй төгрөгөөр мөн худалдан авчээ. Энэхүү утас нь цэрэг, тусгай хүчний хэрэгцээнд зориулан АНУ-д бүтээсэн байдаг бөгөөд бөгөөд тоос шороо, чичиргээ, доргилт, цохилт, ус борооны битүүмжилсэн давхар хамгаалалттай юм байна. 

Эх сурвалж: Shilendans.gov.mn

Хамгийн гол нь тус утас нь Дэлхийн хаанаас нь сүлжээ харгалзахгүй, хэнтэй холбогдох боломжтой, сансрын станцтай холбоотой гэдэг бөгөөд ийм утастай хүн Дэлхийн хаана ч төөрөхгүй гэдэг. Иймд Х.Бадамсүрэн дарга хаана төөрнө гэж ийм үнэтэй утасыг Эрдэнэт үйлдвэрээр авахуулав гэж шүүмжлэх иргэд ч байна. 




Өнөөдөр бар өдөр

55 минутын өмнө