Алтанбулаг боомтыг хаах эсэхийг хэлэлцэнэ

Алтанбулаг боомтыг хаах эсэхийг хэлэлцэнэ

Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын төлөөлөлгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.НямхүүЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа нар Сэлэнгэ аймгийн ажилтай танилцаж байна. Тэд өнөөдөр Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай 10.00 цагт хуралдаж, Алтанбулаг боомтыг хаах эсэхийг хэлэлцэх аж.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 356 байгаагаас 355 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэж байсан нэг сувилагч халдвар авснаар дотоодод анхны тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Зөөвөрлөгдөн орж ирсэн 355 тохиолдлоос 155 буюу 43.6 хувь нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад орж ирсэн байна. Үүнээс 118 нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 нь бусад орны ачаа тээврийн жолооч байна. Тиймээс Алтанбулагийн чөлөөт бүсийг түр хугацаагаар хаагаад буй юм.




Өнөөдөр нохой өдөр

28 минутын өмнө